Бүсгүй хүний амьдрал аа гэж \хошин шог\ Охидууддаа зориулав. by ©@[†]@®
2010-01-01,23:14
0 нас Ядаргаатай юм бэ? Бүгд бүччихээд мэлрээд л, мэлрээд л… Өлгийтэй хүүхэд хараагүй юм уу, хаашаа юм бэ? Ядаж байхад хачин тэнэг тоглоом дээр өлгөчихөөр толгой эргээд байх юм. Ашгүй тэндээс ээж ирж явна. Мөөмөө хөхүүлдэг болохоор өөдөөс нь инээхгүй бол болохгүй ээ. 5 нас Ямар өөдгүй юм бэ? Яахаараа тэд тэндээ кранттай, бид крантгүй байдаг байна. Өнөөдөр Думаа бид хоёр муу Балдан, Бат хоёр шиг босоогоороо “чишин” морьхарж сурсан. Юун азаар би Балдантай суугаагүй юм бол. Тэр тэнэг өнөөдөр багшийн палааж руу сүүтэй шар будаагаар бөөлжчихсөн. 10 нас Энэ муусайн хөвгүүд ямар тэнэг юм бэ? Яах гэж ийм гажиг юмнуудыг сургуульд авдаг байна аа. Бат долоо хоногийн турш цүнхээрээ толгой руу цохиод хөөгөөд байгаа юм даа. Янз нь надад дурлачихсан байх. Гэтэл би Балданд хайртай байдаг. Би хайрын захиа бичээд шидсэн чинь тэр тэнэг Думааг бичлээ гэж бодоод хариуд нь самбарын алчуур Думаа руу шидээд байгаа юм даа. Янз нь түүнд дурлачихсан бололтой. Думаа өөдгүй миний хамгийн сайн найз байж хайртай хөвгүүнийг минь булаагаад авчихлаа. 13 нас Одоо яана аа? Би баларсаан. Манай ангийн бүх охидын сарын юм нь ирчихсэн байхад минийх л ганцаараа ирэхгүй байх юм. Би тахир дутуу юм болов уу? Бас энэ муу хөх байна. Өдөр болгон хэмжиж, ээжийн тосыг нууцаар түрхээд ч томорч өгөхгүй юм. Өчигдөр Думаа жинхнээсээ үнсэлцэж үзсэн гэсэн. Аягүй гоё ч гэлээ ам шүлс болоод бас, пиво үнэртээд байдаг юм билээ гэсэн. Дараа нь надад зааж өгнө гэсэн. Миний сарын юм хэзээ ирэх бол доо? 16 нас Би тийм царай муутай юм байх даа? Охидуудын дийлэнх нь банди нартай унтаад үзчихсэн байхад би л ганцаараа тэнэг юм шиг охин хэвээрээ явж байх юм. Өчигдөр Балдангийн гэрт яг болох гэж байхад сарын юм ирчихсэн. Яахаараа дандаа ингэж хүссэн үед хясдаг байна аа? 20 нас Хүүе ээ, чи одоо хэн бэ? Хэн гэнээ Төрөө гэнээ. Яанаа өчигдөр хоёулаа нөгөө юу яачихсан тээ? Хөөе та над дээрээс буучих л даа, хамаг бие чилчихлээ. Давсаг яг хагарах нь ээ. Пөөх чинийх ямар их үстэй юм бэ? Яанаа юу ч санадаггүй ээ. Хөөе чи надтай суух уу? Ха ха, янзыг чинь үзсэн юм битгий ай. Ёо, яг үхэх нь ээ. Маргаашнаас эхлээд архи уухгүй, тамхи татахгүй, зөвхөн таньдаг эрчүүдтэйгээ унтдаг журамт бүсгүй болохгүй бол балрах нь ээ 25 нас Өөдгүй амьтан чинь бүтэн гурван жил явж байж сууя гэхгүй л байгаа юм даа. За яахав, над шиг галзуу секс хийдэг, амттай бантан хийдэг өөр хүүхэн олж авахыг чинь харна даа гайгүй. Хэлсэн бүхнийг нь л хийж байна даг. Зэвүүн амьтан над шиг хүүхнийг мурьдаггүй л байхгүй юу. Гайгүй ээ чамаас нэг салахгүй байхаа мэдье ээ. 30 нас Хайран сайхан залуу насаа энэ тэнэг юмтай сууж хоосон алдах ч гэж дээ. Суугаад таван жил болоогүй байхад гүзээнийхээ цаанаас хөлөө харахгүй, халзан толгойтой гахай болчихож байгаа юм даа. Ёстой нээрээ. Бас тэгээд намайг мэхлээд энд тэндэхийн хүүхэн энэ тэр гээд гүйгээд байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу. Тэгж ярих юм бол надад ч гэсэн нас бол нас, зүс бол зүс байна. Харж л байгаарай арав дүү сайхан залуутай учир ургуулчихаад чамайгаа маллаад явж байхаа мэднээ. Хөөе, алив хөнжил өгөөч ээ. Ямар аймаар хурхирдаг юм бэ? Маргааш ажил ихтэй байх ад өөдтэйхэн амруулчихгүй. 45 нас Би яагаад ингэж таргалаад байна аа. Синдид явдаг юм билүү? Өчигдөр анх удаа нөхрөө араар нь тавьж үзлээ. Ажлынхантайгаа амралтанд явсан чинь хажуугийн хэлстийн Бат гэж нэг балай юм шөнө яах ийхийн зуургүй дараад авдаг байгаа. Яанаа, ямар балай юм бэ? Манай энэ хар юм мэдчих вий дээ? За байз, манайхан чинь хэзээ ахиад ажлаараа амралтанд явна гэлээ… 60 нас Хөгшин хонины насгүйгээ мэдэхгүй байж бас залуу юмтай сууна гэнээ чи? Чи надаас хаа холдох вэ дээ? Над шиг эмийг чинь зөөж, түгжрэхээр чинь клизм тавиад, унтахын чинь өмнө халзан толгойг чинь самнаж өгдөг залуухан хүүхэн гэж, тэнэг биш л юм бол байхгүй л байж таараа. За тэр ороод ирэв үү, яасан хайр дурлал дуусчихсан уу? Яамай даа, чиний насан дээр чинь хайр дурлал биш эрүүл мэндээ л гэдэг сэн дээ. За алив ийшээ суу. Даралтыг чинь хэмжихээс дээ. 80 нас Ядаргаатай юм бэ? Бүгд бүччихээд мэлрээд л, мэлрээд л. 80 хүрсэн эмгэн хараагүй юм уу, хаашаа юм бэ? Yгүй, энэ ач нарыг дээ, надаар мөн их тоглоом хийх юм даа. Эцэг эхэд нь хэлж байгаад арьсыг нь хуулуулах юм шүү. Хүүхдүүд ч гэж дээ, худлаа асарч, тойлж байгаа мөртлөө бушуухан өнхрөөд өгөхгүй яасан уддаг юм бэ гэж л бодож байгаа. Гайгүй дээ, ахиад хорин жил “шавар хаахаа” мэдьеэ. | |
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
yo zaila naadhaa zarim neg ohiduudad l helwel taarna arai iim ym bdaggui bha shal tenegiin gutamshitai
anuka (зочин) хэзээ бичсэн: 21:31, 2011-11-08 | |
Хаx
Хуцана виз.... Ийм тэ1 арай байдгума байга нэгэнтэйн учирсан нь харин хамгийн азгуй болнуз. энэ даган баяссан хэдн вацкануд бас таарсан таар шуудайнууд у хаха Өрөвдөлтэй юмнууд эмэгтэй хгнийг хүндэлж сур ядяж ээжээсэ төрснөө мэджаа байлгу дэ ??
Гггг (зочин) хэзээ бичсэн: 01:52, 2011-04-17 | |
za araichde arai guuma
unnamed хэзээ бичсэн: 21:04, 2010-10-18 | |
Зочин хэзээ бичсэн: 22:42, 2010-10-12 | |
Joohon huuhduud zoriulsan bna
ZUZU (зочин) хэзээ бичсэн: 19:34, 2010-01-13 | |
secret
ZA tegneee tsaashdaa iluu goy goy zuiluudiig hiih bolnoo
mAzze хэзээ бичсэн: 21:04, 2010-01-12 | |
nice true word baagii andaa goe goe yum ih hiigeerei
Зочин хэзээ бичсэн: 20:47, 2010-01-12 | |
unen tas tas ....
xaxaxa
xaxaxa
girl ntr (зочин) хэзээ бичсэн: 17:58, 2010-01-12 | |
whahahahahahahaaaaaaa
mrl хэзээ бичсэн: 00:56, 2010-01-10 | |
arai bisheeee
Ohin (зочин) хэзээ бичсэн: 20:00, 2010-01-03 | |
Ohin (зочин) хэзээ бичсэн: 19:57, 2010-01-03 | |